Главная страница сайта Небесное Искусство Главная страница сайта Небесное Искусство Главная страница сайта Небесное Искусство
Сатана, когда призывает вас к прегрешению, а вы сопротивляетесь этому, отвергая его предложение, продолжит нашептывать о другом прегрешении. Аль-Джунаид
Кликните мышкой 
для получения страницы с подробной информацией.
Блог в ЖЖ
Карта сайта
Архив новостей
Обратная связь
Форум
Гостевая книга
Добавить в избранное
Настройки
Инструкции
Главная
Западная Литература
Х.К. Андерсен
Карты путешествий
Ресурсы в Интернете
Р.М. Рильке
У. Уитмен
И.В. Гете
М. Сервантес
Восточная Литература
Фарид ад-дин Аттар
Живопись
Фра Анжелико
Книги о живописи
Философия
Эпиктет
Духовное развитие
П.Д. Успенский
Дзен. 10 Быков
Сервисы сайта
Мудрые Мысли
От автора
Авторские притчи
Помощь сайту
 

 

Текущая фаза Луны

Текущая фаза Луны

29 марта 2024

 

Главная  →  Х.К. Андерсен  →  Сказки  →  Переводы сказок  →  Все сказки на монгольском языке  →  Дэглий шувуудын тухай улгэр - Аисты

Случайный отрывок из текста: Райнер Мария Рильке. Письма к молодому поэту
... Если бы нам было возможно видеть дальше, чем видит наше знание, и уходить дальше, чем позволяет нам наше предчувствие, тогда, быть может, мы доверяли бы больше нашим печалям, чем нашим радостям. Ведь это минуты, когда в нас вступает что-то новое, что-то неизвестное; наши чувства умолкают со сдержанной робостью, все в нас стихает, рождается тишина, и новое, неизвестное никому, стоит среди этой тишины и молчит. ...  Полный текст


Выберите из раздела сказок Андерсена:

Перечень сказок:
по году издания
по алфавиту
по популярности
по оценкам читателей
случайная сказка

Переводы сказок:
на белорусском
на украинском
на монгольском
на английском
на французском
на испанском

Иллюстрации к сказкам:
В. Педерсен
Л, Фрюлих
Э. Дюлак
современные художники

Примечания к сказкам:
Примечания

Выберите из раздела Андерсена:

Повести и романы, стихи, автобиографии, путевые заметки, письма, портреты, фотографии, вырезки, рисунки, литература об Андерсене, раздел Андерсена на форуме.
   

Эту сказку можно посмотреть на 2-х языках одновременно
Выберите языки:
и  

 
Оцените эту сказку:
Кликните мышкой 
для получения страницы с подробной информацией.
Всего оценок: 3, средняя: 3.0 (от 1 до 5)
   

Дэглий шувуудын тухай үлгэр

Аисты

 

Нэгэн хотын захын жижигхэн байшингийн орой дээр дэглий шувуу үүрээ засчээ. Тэр одоохондоо улаан өнгөтэй болж амжаагүй байгаа бяцхан хар өнгийн хошуугаа үүрнээсээ үе үе цухалзуулан байх дөрвөн ангаахайтайгаа аж төрж байв. Үүрнээс холгүй байшингийн нуруун дээр эцэг дэглий харуулд гарч удаан зогсох учир нэг хөлөө гэдсэндээ хүртэл нугалж, өрөөсөн хел дээрээ зогсдог байлаа.

Ингэж хаашаа ч үл хөдлон зогсоо түүнийг модоор хийсэн шувуу ч юм уу гэж бодож болмоор харагдана. "Зүйтэй, хүндэтгэнэ гэдэг чинь л энэ юм даа! Эхнэрийн минь хувьд харуулын цэрэг нь л зогсож байна гэсэн үг. Түүний нөхөр гэж хэн мэддэг юм бэ. Яахав, намайг харуул нь ирээд зогсож байна гэж бодох нэг нь бодно л биз. Мөн ч их хүндэтгэж байна даа" гэж дэглий дотроо боддог байжээ.

Цаашдаа ч гэсэн бодсоор л, өрөөсөн хөл дээрээ зогссон хэвээрээ л байв. Энэ үес гудамжинд олон хүүхэд тоглож байжээ. Хүүхдүүд дэглий шувуудыг харан, тэдний хамгийн дүрсгүй нэг хөвүүн дэглий шувуудын тухай эртний нэгэн дууг үгийг нь өмнө, хойно нь оруулан дуулж эхэлоэнд, бусад нь бас түүнийг даган дуулж эхлэв.

 

Дэглий, дэглий цагаахан дэглий шувууд аа

Дэмий юунд өдөржингөө зогсоно вэ?

Өдөржингөө хүндэт харуулд та нар

Өрөөсөн хөл дээрээ зогсдогийн учир юу вэ?

 

Ангарай бяцхан үрсээ хамгаалах гэж тэр үү?

Аяндаа байтал бид тэднийг чинь авчих гэв үү?

Цөлмөж тэгвэл бид нэгийг нь шонгоос дүүжилнэ

Цөөрөмд хаяж нөгөөгий нь живүүлнэ

 

Ялгаагүй гурав дахийг нь юмаар хатгаж устгана

Ядмаг буүр багыг нь түүдэг галд шиднэ

Яахав гэж та нараас бид асуухгүй...

- Хуүхдуүд юу гэж дуулахыг сонсооч! Биднийг өлгенө, усанд живуүлнэ гэж байна гэж дэгдээхийнүүд шаагилдав.

- Тэднийг бүу анхаар. Сонсохгуй л байцгаа. Юу ч болохгүй гэж эх дэглий тэдэнд хэллээ.

Гэвч хуүхдуүдийн чимээ намдсангүй, цэглийнүүдийг дооглон дуулсан хэвээр. Харин тэдний дундаас Петер гэдэг хүү л бусад нөхөдтэйгөө санал нийлсэнгүй, "Аливаа амьтдыг тохуурхан доромжилно гэдэг бол нүгэлтэй явдал мөн" гэж хэлэх нь дуулджээ. Ээж нь аанай л дэгдээхийнүүдээ тайвшруулахыг хичээнэ.

- Тэднийг битгий анхаарцгаа. Хараач та нар, та нарын эцэг өрөөсөн   хөл дээрээ хэчнээн тайван, найдвартай зогсож байна вэ.

- Үгүй, бид айгаад байна гэсээр дэгдээхийнүүд үүрэндээ толгойгоо улам лав шургуулжээ.

Бусад өдруүдэд ч гэсэн хуүхдүүд гадаа гардгаараа гарч дэглийнүүдийг хараад дуулдгаараа дуулсаар...

 

Цөлмөж тэгвэл бид нэгийг нь шонгоос дүүжилнэ

Цөөрөмд хаяж нөгөөгий нь живүүлнэ

- Тэгэхээр биднийг дүүжилж живүүлэх нь ээ гэж дэгдээхийнүүд шалгаав.

- За за, хаанаас. Бид удахгүй дасгал сургууль хийж эхлэх болно. Та нар бүгдээрээ нисч сурах хэрэгтэй байна. Та нарыг нисч сурангуут хэдүүлээ мэлхийтэй нугад зочлон очицгооно. Мэлхийнүүд та бүхний өмнө усан дотроо "вааг вааг вааг" хэмээн дуулалдацгааж байх болно. Бид тэд нараас идэцгээн ямар хөгжилтэй сайхан байцгаана гэж та нар бодно оо!

- Дараа нь бид яах вэ гэж дэгдээхийнүүд асууцгаав.

- Дараа нь дэглий бид нар намрын аяндаа бэлдэцгээнэ. Тэгэхлээр мэдээж зайлшгүй   нисч чаддаг байх ёстой. Энэ бол тун чухал зүйл шүү. Хэн муу ниснэ, түүнийг генерал хурц хошуугаараа хатган шийтгэнэ. Та нар сургууль эхлэхээр хичээж үзээрэй.

- Тэртэй тэргүй хүүхдүүд биднийг хатгаж алах юм чинь. Чагна л даа, тэд дахиад л дуулалдаад эхэллээ.

- Тэднийг битгий сонс. Миний юу гэхийг анхаарцгаа. Дасгал сургуулийнхаа дараа бид холын хол, өндөр өндөр уулын цаана Египетийн өтгөн ой мод, дулаан газар очицгооно. Тэнд гурвалжин хэлбэрт чулуун байшингууд байдаг. Тэдний орой үүлэнд тулаад, ямар өндөр гэж бодно. Тэдгээр байшинг пирамид гэдэг юм. Пирамидууд ганц ч дэглий өөрснийгөө ямар байсныг мэдэхгүй тэртээ эрт цагт баригдсан юм. Тэнд бас үерлэхээрээ эрэг нь нэл лаг шавар болдог сонин мөрөн байдаг. Лаг дунд нь буухад нэл мэлхий, ханатлаа зооглоход харин ч нэг болно доо.

- Яасан сайхан юм бэ гэж дэгдээхийнүүд дуу алдацгаалаа.

- Тийм ээ. Жинхэнэ гайхамшиг гэгч тэр шүү. Тэгэхлээр тэнд өдөр бур идээд л байна, идээд л байна гэсэн үг. Биднийг тэнд тийм сайхан жаргаж байхад эндхийн моддын   мөчирт ширхэг ч навч үлдээхгүй аймшигтай хуйтэн болж, үүлс хөлдөн газарт жижигхэн жижигхэн үртэс болон унаж байх болно. Ийнхүү эх дэглий цасны тухай үрсдээ ярьж өгөхийг хүссэн боловч хараахан сайн тайлбарлаж өгч чадахгүй байжээ.

- Тэгвэл энэ муухай хүүхдүүд бас хөлдөх үү гэж дэгдээхийнүүд сонирхов.

- Үгуй ээ, хөлдөхгүй. Гэвч эд нар үхтлээ даарна. Гэрээсээхамраа цухуйлгах ч зориг нь хурэхгүй, харанхуй өрөөнүүддээ уйтгарлан сууцгаах болно. Тэгэхэд та нар цэцэг алаглаж дулаан нар туяарах холын нутагт нисэцгээж явна шүу дээ!

Өдөр хоног жаахан өнгөрөхөд дэгдээхийнуүд өсч томрон үурэн дотроо зогсож, эргэн тойрныг сонирхон харцгаах боллоо. Эцэг дэглий тэдэндээ хачин гоё амттай мэлхий, гүрвэл өөр бас сонин гоё юу л байна олж чадах бүгдээ авчран дайлна. Бас ямар олон шинэ шинэ юмаар дэгдээхийнүүдээ саатуулан зугаацуулдаг гэж бодно оо. Толгойгоо сүулэндээ хэрхэн хүргэх, хоолойдоо тогшуур хегжимтэй юм шиг хошуугаараа хэрхэн дуугарах зэргийг биеэр үзүүлж, намагт болсон элдэв сонин хачин явдлын тухай ярьж өгч байлаа.

Тэгтэл нэгэн сайхан өдөр ээж нь дэгдээхийнуүддээ "Хичээлдээ орох цаг боллоо" гэж хэлэв. Дөрвөн дэгдээхий үүрнээсээ байшингийн дээвэр өөд гарах хугацаа болжээ. Бурхан минь! Тэд далавчаараа биеэ арай гэж тэнцүүлж золтой л уначхалгүй, яаж тэвдэцгээж байсан гэж бодно.

- Алив над уруу хараарай гэж ээж нь захирав. Толгой ийм, хөл ийм байх ёстой. Нээг хоёр, нээг хоёр. Та бүхнийг амьдралын замд ороход чинь энэ бүхэн туслах болно. Ээж нь ийнхүү хэлж далавчаа хэдэнтээ дэвж үзүүлэв. Дэгдээхийнүүд эв хавгүй үсрэн харайцгааж, "Зогсоод" гэсэн дуу хадаж, нисэх сургууль нь зөндөө сунжирчээ.

-Би үүнийг сурмааргүй л байна. Тэр дулаан орон уруу чинь би өрөөсөө нисмээргүй байна гэж дэгдээхийнүүдийн нэг нь хэлэв.

-Тэгээд чи энд өвөл хөлдөж үхье гэж бодоо юу? Нөгөе хүүхдүүд ирж чамайг дүүжлээсэй, живүүлээсэй, эсвэл  шатаагаасай гэж хүсээ юу? Тэгвэл чи хүлээж бай. Би тэднийг дуудаатахъя.

- Үгүй үгүй, тэгвэл... Тэд дахиад дээвэр дээр гарч дэгдэн харайж эхлэв. Дэгдээхийнүүд сургуулийн гурав дахь өдрөө ямар нэг хэмжээгээр нисч учрыг нь олцгоов. Тэр байтугай далавчаа дэлгэсэн хэвээр агаарт тогтож сурсан байлаа."Нээрээ далавчаа цаг ямагт дэвэхийн хэрэг юу байна" хэмээн дэгдээхийнүүд хоорондоо ярьж, одоо амарвал боллоо гэцгээж байв.

Энэ маягаар сургуулиа цааш нь үргэлжлүүллээ. Гэм нь үе үе далавчаараа дээвэр алгадах явдал гараад болж өгсөнгүй. Тэгэхлээр дахиад л далавчаа хэрхэн ажиллуулах тухай ажил гарав. Энэ үед нөгөө жаалууд мөн л гудамжинд цуглан "Дэглий дэглий, цагаахан дэглий шувууд аа..." хэмээн дуулалдах сонстоно.

- Бид нисч очоод тэдний нүдийг сох тоншиж болох уу гэж дэгдээхийнүүд асуув.

- Яах юм бэ, тэгж хэрэггүй. Хэрэгтэйгээр нь над уруу харцгаа. Нэг,хоёр, гурав! Нэг, хоёр, гурав! Одоо баруун тийшээ нисээрэй. Нэг, хоёр, гурав! Нэг, хоёр, гурав! Одоо зүүн тийшээ, тэр яндангтойроод нисээрэй. Зүйтэй! Та нарын сүүлчийн дэвэлт гайхамшигтай сайхан боллоо. Тэгэхлээр маргааш та нарыг надтай цуг намаг орохыг зөвшөөрч байна. Тэнд өдий төдий олон сайхан сайхан гэр бүл, хүүхдүүдтэйгээ байж байгаа. Тэдэнд өөрснөө ямар дэгдээхийнүүд вэ гэдгээ үзүүлцгээ дээ. Ээж нь та нарыгаа тэдний дунд хамгийн хөөрхөн, хамгийн сайн нь байгаасай гэж үнэхээр хүсч байна. Толгойгоо дээхнүүр, ёстой нэг гоёхон байцгаагаарай.

-Тэгээд бид нар тэр муухай жаалуудаас өшөөгөө авахгүй юм уу гэж дэгдээхийнүүд шулганав.

-Яадаг юм, тэд юу л гэнэв хашгирч л байг. Тэгэхэд миний хүүхдүүд та нар гайхамшигт пирамидын орныг үзэцгээх юм чинь. Харин цаадуул чинь эндхийнхээ өвлөөр даарч бээрэн, нэг ч ногоон навч, ганц ч амтат сайхан алимны бараа харахгүй сууцгаах болно.

-Тэгэхдээ ямар ч байсан бид нар өс хонзонгоо заавал авна даа гэж дэгдээхийнүүд зүтгэсээр нисэх сургуулиа үргэлжлүүлжээ.

Хүүхдүүдээс хамгийн бага нь, хамгийн дүрсгүй байлаа. Тэр л дэглий шувуудын тухай дууг хамгийн анх эхлэн гаргасан юм. Хэдийгээр "Тэр магад зуун нас хүрсэн байх, миний аав ээжээс ч ах настай" гэж дэгдээхийнүүд бодсон ч хүү зургаан наснаас хэтрээгүй байжээ. Нээрээ ч хүмүүс, тэдний хүүхдүүдийн насыг хаанаас олж мэдэх билээ. Дэгдээхийнүүдийн хамаг дургүйцэл, хамгийн өршөөлгүй, өөрсдийг нь дооглон тохуурхсан, тэр бүх явдлыг эхлэн өдөөсөн хүү үрүү голлон чиглэжээ.

Бяцхан дэглийнүүд өсч томрох тусмаа түүнийг өршөөхгүй гэж хатуу шийдсэн байлаа. Үүний учир "Жаал хүүгээсөсхонзонгоо ямар нэг аргаар ав. Тэгэхдээ бүгдээрээ халуун орон уруу нисэхийнхээ яг өмнөхөн ав" гэж эцсийн эцэст эх дэглий дэгдээхийнүүдэд зөвшөөрөв.

-Тэгэхдээ та нарыг эцсийн сургууль дасгалдаа хэрхэн оролцохыг чинь  урьдаар харна. Муу байвал цувааны ахлагч хошуугаараа элгээд чинь ёворно. Тэгээд бас хүүхдүүд яах ч үгүй үлдэх болно. Чингээд та нарын ямаршуу байхыг чинь харж байя даа.

-Харуулна даа, бид гэж дэгдээхийнүүд бүгд хэлэнгүүтээ дасгал сургуульдаа хичээнгүйлэн орцгоолоо.

Сургуулилт өдрөөс өдөрт улам сайжран дэгдээхийнүүд дорхноо газраасх өөрөн, хараад ханаш гүйгоёор нисэцгээдэг боллоо. Намар болж дэглийнүүд дулаан орноод нисэн одохоор бэлтгэж эхэллээ.

Дэглийнүүд хөвч ой, ус нууруудын дээгүүр хөндлөн гулд нисч, тэднийг хүлээж байгаа агуу их аян замд базааж байв.

- Одоо л өсөө авдаг цаг гэж дэгдээхийнүүд дахиад санал гаргалаа.

- Зүйтэй. Би нэг зүйлийг бодож оллоо. Энэ нь ч дээр байх гэж бодож байна гээд ээж нь ярилаа.

- Жаалхан хүүхдүүдийг дэглий шувуу ээж аавд нь авчирч өгөхийг хүртэл хүүхдүүд дотор нь унтаж байдаг нэгэн цөөрмийг би мэднэ.  Тэнд жигтэйхэн хөөрхөн хүүхдүүд хачин гоё зүүд зүүдлэн, жаргалтайяа нойрсоцгоож байдаг юм. Бүхий л аав ээж нар тийм жаалтай, бүх хүүхдүүд тийм хөөрхөн дүү нартай болдог ч болоосой гэж хүсдэг юм. Тэр гайхамшигт цөөрөм үрүү нисэн хүрцгээж,  тэр жаалуудаас нэгийг нь авчраад дэглий шувууд биднийг доромжилдоггүй хүүхдэд авчирч өгье. Харин өнөөх муу жаалуудад юу ч өгөхгүй.

- Тэгвэл, биднийг эхлээд доромжилдог жаалд юу өгөх вэ гэж залуу дэглийнүүд шалгаав.

- Тэр цөөрөмд үүрд унтаж хоцорсон бас нэг жаал байдаг. Түүнийг тэр хорон санаатай хүүд авчирч өгнө. Надад унтаа жаал авчирч еглөө гэж мэдээд уйлбал уйлаг, хамаагүй. Та нар хэрвээ мартаагүй бол "Амьтдыг тохуурхан доромжлох нүгэл" гэж хэлдэг нөгөө сайн санаат хүүд бид нэгмөсөн хүү, охин хоёр дүү авчирч егнө. Тэр хүуг Петер гэдэг юм. Тийм учраас түунийг хүндлэн дурсаж, бид бүгдээрээ өерсдөө Петер гэдэг нэртэй болцгооё оо.

Эх дэглийн ярьсан бугд ёсоор болж бүх дэглий цөм Петер гэдэг нэртэй болцгоов.

Дэглий шувууг Петер гэж хааяа бас нэрлэдгийн учир энэ гэнэ ээ.

Оцените эту сказку:
Кликните мышкой 
для получения страницы с подробной информацией.
Всего оценок: 3, средняя: 3.0 (от 1 до 5)

 

Наверх
<<< Предыдущая страница Следующая страница >>>
На главную

 

   

Старая версия сайта

Книги Родни Коллина на продажу

Нашли ошибку?
Выделите мышкой и
нажмите Ctrl-Enter!

© Василий Петрович Sеменов 2001-2012  
Сайт оптимизирован для просмотра с разрешением 1024х768

НЕ РАЗРЕШАЕТСЯ КОММЕРЧЕСКОЕ ИСПОЛЬЗОВАНИЕ МАТЕРИАЛОВ САЙТА!